Таалагдсан зарууд
Харьцуулах »

Zarlaa.MN” САЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОДЛОГО

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. “Zarlaa.MN” авто зарын сайт (цаашид “Сайт” гэх) нь цахим орчин буюу интернэтээр, iOS, Android үйлдлийн системтэй гар утасны програмд зар нэвтрүүлэх, үйлчилгээ үзүүлэх бодлогын журам юм. Хэрэглэгчдийн дунд хийгдэж буй бүхий л гэрээ, хэлэлцээрт сайт хариуцлага хүлээхгүй бөгөөд сайт нь зөвхөн платформоор хангадаг болно.
  2. Энэхүү бодлого нь насанд хүрсэн Монгол Улсын болон гадаадын иргэн, аж ахуй нэгж байгууллага (цаашид “Хэрэглэгч” гэх) сайтад зар байршуулахаас өмнө үйлчилгээний бодлогыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсны дараа нэвтэрнэ. 
  3. Хэрэв Хэрэглэгч нь энэхүү бодлогыг хүлээн зөвшөөрөөгүй бол сайтаас гарах, аппликейшнийг устгах, нэвтрэхгүй байх, цаашид ашиглахгүй байхыг зөвлөж байна.
  4. Үйлчилгээний нөхцөлийг энэхүү бодлогоор зохицуулах бөгөөд хэрэглэгчийг энэхүү нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно.
  5. ZARLAA.MN дэх аль нэг үйлчилгээг ашиглаж эхлэх, аппликэйшн суулгах эсвэл бүртгүүлснээр Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлийг бүрэн эхээр нь хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв Хэрэглэгч энэхүү нөхцөлийн аль нэг заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд сайтын үйлчилгээг авах эрхгүй болно.

ХОЁР. ЗАР НИЙТЛЭХ ЖУРАМ

  1. Хэрэглэгч нь сайтын үйлчилгээний бодлогыг хүлээн зөвшөөрснөөр зар байршуулах эрх үүсэх бөгөөд өөрийн санал болгож буй тээврийн хэрэгслийг сайтад зарлан нийтлэх эрх үүснэ.
  2. Сайтад хандсан дурын Хэрэглэгч сайтын гишүүнээр саадгүй бүртгүүлэх бүрэн эрхтэй.
  3. Сайтад өөрийн дугаараар бүртгүүлэх бөгөөд дурын нууц үгийг хийж, бүртгэлээ идэвхжүүлэх код ирснээр сайтад нэвтэрч, сайтын үйлчилгээг авах эрх үүснэ.
  4. Сайтын үйлчилгээг авснаар энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан бодлого, журмыг заавал мөрдөх шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
  5. Хэрэглэгч сайт уруу ордог өөрийн нууц кодоо нууцалж, нууц кодтой холбоотой бүх асуудлын хариуцлагыг өөрөө хүлээнэ.
  6. Нэг Хэрэглэгч нь (хувь хүн болон хуулийн этгээд) нэг л бүртгэлтэй байна. Нэгээс илүү бүртгэлтэй байх нь хориотой тул автомат системээр тогтоогдсон давхар бүртгэлүүд түр хаагдах болон түгжигдэнэ.
  7. Хэрэглэгч сайт уруу ордог өөрийн нууц кодоо нууцалж, гуравдагч этгээдэд өгөхгүй байх үүрэгтэй ба нууц код алдагдснаас үүсэх эрсдэл, хариуцлагыг хэрэглэгч өөрөө хүлээнэ.
  8. Зар нийтэлж буй Хэрэглэгч нь өөрийн тээврийн хэрэгслийн мэдээллийг сайтын журмын дагуу нийтлэх эрхтэй. Зар нийтэлснээр зарын эзэн нь холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэлсэн тээврийн хэрэгслийг худалдах эрхтэй гэж ойлгоно.
  9. Зарын эзэн нь худалдаж буй тээврийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, хууль дүрэмд харшлахгүй байх тал дээр хэрэглэгч бүрэн хариуцна.
  10. Худалдан авагч, захиалагчийн талаас тээврийн хэрэгслийн баталгаат хугацаа, чанар, аюулгүйн байдлыг, түүнчлэн санал болгосон тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжилсэн тохиолдолд зарын эзэн буюу худалдагчийн талаас батлан дааж, тэдний хүсэлтийг биелүүлэх үүрэгтэй.
  11. Зарын эзэн нь өөрийн зарлаж буй тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээллийг мэддэг байх шаардлагатай бөгөөд буруу мэдээлэл олсон тохиолдолд нэмэлт мэдээллийг зард засвар оруулан нэмэх үүрэгтэй.

ГУРАВ. САЙТАД ХОРИГЛОХ ЗҮЙЛС

  1. Зарын эзэн нь өөрийн тээврийн хэрэгслийг идэвхтэй сурталчлах эрхтэй бөгөөд өрсөлдөгч худалдагчдад саад болохгүй байх үүрэгтэй. Үүнд эдгээр зүйлсийг хориглоно:
    1. Өөр бусад зарын самбар, худалдаалах талбай, интернет дуудлага худалдаа болон интернет дэлгүүрийн талаарх мэдээлэл.
    2. Хууран мэхлэх замаар бэлтгэсэн мэдээлэл
  2. Зар оруулахад дараах зүйлсийг хориглоно:
    1. Нэг хаягаас ижил зар нийтлэх;
    2. Зарын утга санаа давхцах;
    3. Өөр хоёр хаягаас нэг зарыг хуулж зар оруулах;
    4. Зар оруулахдаа хайж байна, худалдаж авна, санал хүлээж байна гэж зарлах;
    5. Зарын гарчиг, утга агуулга нь зарын бүлэгт тохирохгүй байх;
    6. Зарын гарчигт цэг тэмдэг болон өөр бусад тэмдэгтүүд бичих;
    7. Зарын гарчиг, оруулсан зураг, зарын тайлбар нь хоорондоо утга санааны зөрчилтэй байх;
    8. Нэг зар дээр хэд хэдэн тээврийн хэрэгслийг зэрэг зарлах;
    9. Зар нийтлэхдээ өөр бусад сайтын холбоос (линк) болон unaa.mn-ий холбоос бичиж оруулах;
    10. Нийтэлж буй зарын утга, байршил нь тухайн зарлагчийн сайтад бүртгүүлсэн хотын байршлаас зөрөх.
    11. Зар нь сайтын админаар дамжин хянагдаж, шаардлага хангасан бол нийтлэгдэнэ.
    12. Сайт нь нийтлэгдсэн зарын хугацааг сунгах, зарын байршлыг өөрчлөх эрхтэй.  Хэрэв зарын эзэн нь сайтын дотоод журам болон хууль дүрмийг зөрчиж, алдаатай зар нийтэлсэн тохиолдолд Сайт зар нийтлэхийг хориглож, устгах эрхтэй.

ДӨРӨВ. ЗАР ОРУУЛАХ НӨХЦӨЛ

Хэрэглэгчийн хувийн мэдээлэл:

  1. Нэр бичих талбарт ямар нэгэн сайт, холбоо барих утасны дугаар, хаяг бичихгүй байх
  2. Зарлагч нь нэрээ үнэн зөв, албан ёсны бүтэн нэрээ бичнэ.

Зарын гарчиг нь:

  1. Зарын гарчигт зөвхөн зарлаж буй тээврийн хэрэгслийн үйлдвэр, загварыг бичнэ. Бусад мэдээллийг зарын тайлбар хэсэгт бичнэ. Гарчиг нь зарын тайлбартайгаа нийцэх ёстой.
  2. Үндэслэлгүй том үсэг, таслал цэг тэмдэг ашиглахыг хориглоно.
  3. Зарын гарчиг хэсэгт ямар нэгэн сайт, холбоо барих утасны дугаар, хаяг оруулахыг хориглоно.
  4. Олон нийтийн анхаарал татсан үгийг ашиглахгүй байх. Жишээ нь: Яаралтай, Анхаараарай, Урамшуулалтай, Хямдралтай г.м.

Зарын тайлбар нь:

  1. Зарын тайлбарт үндэслэлгүй цэг тэмдэг, том үсэг ашиглахгүй байх
  2. Зарлаж буй бараа, үйлчилгээ, ажлын байр буюу оруулсан зургийн тухай тайлбарлан бичнэ.
  3. Зарын тайлбар нь зөвхөн тээврийн хэрэгслийн тухай тодорхой мэдээллийг оруулах ба өөр бусад дэлгэрэнгүй мэдээлэл, сурталчилж тайлбарлахгүй болно. Зарын тайлбарт тээврийн хэрэгслийн хүргэлтийн үйлчилгээний нөхцөлийг бичиж оруулахыг зөвшөөрнө.
  4. Зарын тайлбарт зарлаж буй бараанаас гадна өөр бусад тээврийн хэрэгслийг дурдахыг хориглоно.
  5. Зарын тайлбарт ямар нэгэн сайт, холбоо барих утасны дугаар, хаяг оруулахыг хориглоно.

Зарын фото зураг

  1. Зураг нь зарын утга агуулгатай нийцсэн байх ёстой.
  2. Фото зураг нь ямар нэгэн тамгатай тохиолдолд ашиглахыг хориглоно.
  3. Фото зурагт нь албан байгууллагын нэр болон лого тэмдэгтэй байхыг хориглоно.
  4. Зурагт бусдын анхаарал татсан текст оруулж засахгүй байх. Жишээ нь: Яаралтай, Анхаараарай, Хямдарсан гэх мэт. Мөн түүнчлэн зурагт засвар оруулж элдэв хэв маягийн фон, өнгийн хувиргалт, хүрээ хийсэн тохиолдолд зарын зургийг хүчингүйд тооцно.
  5. Зурагт холбоо барих хаяг оруулахгүй байхыг хатуу анхаарна уу.

Үнэ

  1. Зөвхөн санал болгож буй тээврийн хэрэгслийн үнийг бичнэ.
  2. Хэрэв үнийн дүн, урьд нь байснаасаа хямдарч буурсан тохиолдолд хямдруулсан шалтгаан буюу тээврийн хэрэгсэл муудаж хуучирсан гэх мэт бусад тайлбарыг зарын тайлбар хэсэгт бичиж оруулна.
  3. Тээврийн хэрэгслийн үнийг зарын гарчигт оруулахгүй байх. Үнийн дүнг заасан талбарт бичнэ.   
  4. Сайт нь эрх бүхий байгууллага болон холбогдох засгийн газрын байгууллагын шаардлагын дагуу зарыг устгах эрхтэй. Сайт нь өөрийн үзсэнээр зарыг нийтийн ёс суртахуунгүй гэж үзвэл устгах эрхтэй. Чанарын шаардлага хангаагүй, сайтын зарын дотоод дүрмийг зөрчсөн, улсын хууль цаазад харшилсан зарыг сайтын зүгээс устгах бүрэн эрхтэй.

ТАВ. САЙТЫН УДИРДЛАГА, ТҮҮНИЙ ХҮЛЭЭХ ЭРХ, ҮҮРЭГ

  1. Хэрэглэгч буюу зар нийтлэгчийн өөрийнх нь бичиж найруулсан зарын утга агуулгад өөрчлөлт оруулахгүй байх.
  2. Хэрэв зарын утга агуулга нь сайт дахь өөр нэг бүлэгт илүү тохиромжтой байгаа тохиолдолд зарын байршлыг өөрчлөн, тохиромжит бүлэгт нийтлэх эрхтэй.
  3. Хэрэв нийтлэгдсэн зар нь тухайн оруулсан бүлэгт тохироогүй, сайтын дотоод дүрмийг зөрчсөн тохиолдолд устгах эрхтэй. Мөн түүнчлэн нэг Хэрэглэгчээс нийтлэгдэх зарын тоог хязгаарлах эрхтэй.
  4. Зарлаж буй тээврийн хэрэгслийн мэдээлэл хуурамч, байж боломгүй тохиолдолд зарыг хүчингүйд тооцно. Тэр тусмаа тухайн тээврийн хэрэгслийн үнэ нь хэт худал үнэлэгдсэн байвал зар устгагдана. Тээврийн хэрэгслийн үнээ үнэн зөв, бодитойгоор үнэлнэ.
  5. Зарын гарчиг нь зарын тайлбартай уялдаа холбоотой, утга нэгтэй байх ёстой ба гарчигт зарлагчийн холбоо барих утасны дугаар, хаяг бичигдэхгүй байх ёстой.
  6. Зарын зураг нь зарын гарчиг, зарын тайлбартай шууд холбоотой зураг байх ёстой. Зурагт зөвхөн санал болгож буй объектын дүрс байна. Интернет сайтаас хуулсан, чанарын шаардлага хангаагүй зургийг сайт нийтлэхгүй болно.
  7. Хэрэглэгч хоорондын харилцаа холбоог илүү хөнгөвчлөхийн тулд сайт нь Хэрэглэгчийн холбоо барих хаяг, утасны дугаарын мэдээллийг бусад Хэрэглэгчдэд хязгаарлаж болно. Бусдын мэдээллийг ашиглах эрхийг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна.
  8. Хэрэглэгчийн бичсэн зарын утга агуулга, сайтын холбоос, зарын тайлбарт сайт хариуцлага үүрэхгүй болно.
  9. Хориотой бус, улсын хууль цаазад харшлаагүй, сайтын хориотой барааны жагсаалд ороогүй бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажлын байрын зарыг нийтэлж болно.

ЗУРГАА. ЗАР УСТГАХ БОДЛОГО

  1. Энэхүү нөхцөлийг Хэрэглэгч зөрчсөн гэж үзвэл Сайт нь Хэрэглэгчийн нийтэлсэн зарыг доорх шалтгаанаар устгах эрхтэй:
    1. Хэрэглэгчид нийтлэгдсэн тээврийн хэрэгсэлтэй нь ижил төстэй зар байх
    2. Зарын оруулсан мэдээлэл нь энэхүү үйлчилгээний нөхцөл, зар нийтлэх журам болон холбогдох хууль тогтоомж зөрчих
    3. Зард агуулагдах мэдээлэл нь бодит бус байх
    4. Зарын гарчиг нь зарын мэдээлэл тайлбартай холбогдолгүй байх
    5. Зарын гарчигт олон тооны цэг таслал, анхааруулгын тэмдэг, том үсэгтнүүд ашиглан оруулсан байх
    6. Зарын гарчиг болон тайлбарын зурагт интернет хаяг буюу бусад сайтын холбоос бичигдсэн байх
    7. Зураг нь зарын утга агуулгатай нийцээгүй, шууд хамааралгүй байх
    8. Зураг нь интернет сайтаас хуулсан, абстракт, үл ойлгогдох
    9. Зурагт ямар нэгэн хаяг оруулсан байх (бусад сайтын холбоос, е-мэйл, утасны дугаар, Skype, Facebook хаяг, г.м.)
    10. Зургийн чанар буюу пиксел муу, сурталчилж буй бараа зураг дээрх бусад бараанаас ялгарч харагдахгүй байх
    11. Тухайн зарын бүлэгт үл таарах
    12. Хэрэглэгчдийн зүгээс болон бусад байгууллагаас оюуны өмчийн эрхийг зөрчсөн гэсэн гомдол ирэх, мөн холбогдох засгийн газрын байгууллагын шаардлагын дагуу
    13. Бусад Хэрэглэгчдийн сурталчлах эрх зөрчигдсөн талаарх үндэслэлтэй гомдол ирэх.

ДОЛОО. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  1. Сайтын үйлчилгээг ашиглан нэвтрэн үзэх боломжтой дизайны элемент, текст, график, дүрслэл, видео, компьютерын программ, мэдээллийн бааз, дуу хөгжим, дуу, бусад объект, түүнчлэн үйлчилгээний цахим хуудсанд байрлуулсан ямар нэгэн агуулга нь
  2. Сайтын, Хэрэглэгчдийн болон бусад эрх эзэмшигчийн онцгой эрх болно.
  3. Агуулга болон үйлчилгээний бусад элементүүдийг зөвхөн санал болгосон үйл ажиллагааны хүрээнд ашиглах боломжтой юм. Сайтын байрлуулсан ямар нэгэн агуулгыг зохиогчийн эрх эзэмшигчээс урьдчилан зөвшөөрөлгүйгээр өөрөөр ашиглаж болохгүй болно. Үүнд: дахин боловсруулах, хуулбарлах, түгээх, г.м. зүйл багтана.
  4. Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг нийтлэх эрхийг Сайтд олгох үүднээс Хэрэглэгч нь оруулсан мэдээллийн бүх агуулгын ашиглах, нийтлэх, хуулбарлах, хувилах, олон нийтийн мэдээлэл дамжуулах хэрэгслээр түгээх эрхийг Сайтд хугацаагүй, буцалтгүй, онцгой бус хэлбэрээр олгож байгаа болно. Дээр дурдсан эрх нь ямар нэгэн цалин хөлс, урамшуулалгүйгээр үнэгүй олгогдоно. Энэ тохиолдолд зард байрлуулсан мэдээллийн өмчийн эрх нь Хэрэглэгчид байна.
  5. Сайтын үйлчилгээг ашигласнаар Хэрэглэгч нь өөрийн оруулсан зар дахь мэдээллийн хариуцлагын дангаар үүрнэ.
  6. Хэрэглэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу аль эсвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд олгоно.
  7. Энэхүү нөхцөлийг зөрчсөн дурын зарыг Сайт нь буцаах, устгах болон шилжүүлэх эрхтэй.
  8. Хэрэглэгч нь сайтын ажиллагаатай холбоотой санал гомдлоо “Санал хүсэлт, сэтгэгдэл” болон “Гомдол” хэсгүүдээр дамжуулан илэрхийлэх эрхтэй. Санал гомдолтой ажлын 2 өдрийн дотор танилцана.
  9. Сайт нь Хэрэглэгчийн оруулсан зар бүхий мэдээллийг холбогдох зургийн хамт Сайтын сурталчилгааны зорилгоор нийтлэх эрхтэй. Үүнд Хэрэглэгчийн зөвшөөрөл шаардагдахгүй бөгөөд ямар нэгэн мөнгөн урамшуулал Хэрэглэгчид олгогдохгүй болно.
  10. Сайт нь Хэрэглэгчийн оруулсан зар сурталчилгаа үнэн зөв болохыг нотлох баримтыг Хэрэглэгчээс шаардах эрхтэй.

НАЙМ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР

  1. Хэрэглэгч нь төлбөрт үйлчилгээг сайтаас болон аппликейшнээр дамжуулан авах боломжтой.
  2. Хэрэглэгч нь төлбөрт үйлчилгээг захиалахаас өмнө, төлбөрийн нөхцөлтэй анхлан танилцах үүрэгтэй.
  3. Та өөрийн дансанд 15,000 төгрөгний төлбөр төлсөнөөр сонгосон зараа, 15 хоногийн турш “Онцгой зар” болгон байршуулах боломжтой.
  4. Та төлбөр төлөхдөө “Инвескор Лизинг” ХХК-ын Хаан банк даxь 5123057859 тоот төгрөгийн дансруу “Гар утасны дугаар, зарын дугаарыг” заавал бичиж явуулна.
  5. Хэрвээ та заасан төлбөрөөс илүүг шилжүүлбэл илүү гарсан дүнгээр таны сайтын дансанд үлдэх болно. /Дэлгэрэнгүй зааврыг гарын авлагаас харна уу./

ЕС. ХАРИУЦЛАГА

  1. Сайтын үйлчилгээг ашигласнаар, Хэрэглэгч нь өөрийн эрсдэлийг үнэлэн бүх эрсдэлийг үүрнэ.  Хэрэглэгчдийн бичсэн зарын текстийн утга агуулга, сайтын холбоос, зарын тайлбарт Сайт хариуцлага үүрэхгүй болно.
  2. Сайт нь Хэрэглэгчдийн хоорондын худалдан авалтын зохион байгуулагч биш болно.  Сайт нь Хэрэглэгчдийн хуулиар зөвшөөрөгдсөн бараа, үйлчилгээг хүссэн үедээ, дурын газраас, хүссэн үнээр худалдах болон худалдан авах боломжийг бусад Хэрэглэгчдэд олгох зорилготой худалдааны харилцаа холбооны платформ юм.
  3. Сайт нь Хэрэглэгчдийн зард орсон мэдээллийн бодит байдлыг хянах боломжгүй юм. Сайт нь хэлцэл хийгч талуудын аливаа нэгэн зохисгүй зан, эсвэл гарсан хохиролд хариуцлага хүлээхгүй болно.
  4. Сайт нь Хэрэглэгчийн зард санал болгож буй тээврийн хэрэгсэлд хариуцлага үүрэхгүй. Хэрэглэгчдийн хооронд гарсан маргаан, зөрчил нь Сайтын оролцоогүйгээр Хэрэглэгчдийн хооронд шийдвэрлэгдэнэ.
  5. Гуравдагч этгээдийн хууль бусаар сайтад нэвтрэн Сайтын серверийг болон Хэрэглэгчдийн мэдээлэл ашиглах, түүнчлэн сайтаар дамжуулан вирус, Trojan, г.м. тараасан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
  6. Зард байршсан тээврийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, хуулиар зөвшөөрөгдсөн байдал болон тайлбартайгаа нийцэх асуудал Сайтын хяналтаас гадуур байгаа болно.
  7. Хэрэглэгч сайтыг ашиглаж байх үедээ анхаарал болгоомжтой байхыг Сайт зөвлөж байна. Зарын эзэн нь дурдсан тээврийн хэрэгсэлгүй эсвэл өөр хүний дүр эсгэж байж болохыг анхаарна уу. Хэрэглэгч сайтыг хэрэглэснээр дээрх эрсдэлийг болон бусад Хэрэглэгчийн үйлдэлд Сайт хариуцлага үүрэхгүй болохыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
  8. Сайтын Хэрэглэгч нь өөрийн хийсэн үйлдэлд бүрэн хариуцлага үүрнэ.
  9. Хэрэглэгчийн өөрийн эрх ашгийг өөр нэгэн Хэрэглэгч зөрчсөн тохиолдлыг Хэрэглэгч Сайтд мэдэгдэх эрхтэй. Хэрэглэгчийн гомдол бодит болох нь тогтоогдвол Сайт нь өөрийн үзсэнээр холбогдох зарыг устгах эрхтэй.
  10. Сайтыг буруу хэрэглэснээс гарсан хохирлыг Сайт хариуцахгүй болно.

АРАВ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ, ХАМРАХ ХУГАЦАА

  1. Энэхүү нөхцөлийг Хэрэглэгч сайт ашиглаж эхэлсэн үеэс мөрдөх бөгөөд энэхүү нөхцөл нь хугацаагүй болно.
  2. Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийг сайтаас Сайтд урьдчилан мэдэгдэлгүй, тайлбар өгөлгүй хасах эрхтэй.
  3. Хэрэв Сайт 7 дугаар бүлэгт заасанчлан Үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлтөөр оруулсан аль нэг заалтыг Хэрэглэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Хэрэглэгч сайтын үйлчилгээг ашиглахаа дуусгавар болгох үүрэгтэй. Хэрэглэгч сайтыг ашигласан хэвээр байгаа тохиолдолд нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

АРВАН НЭГ. БУСАД НӨХЦӨЛ

  1. Сайт нь урьдчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулж болно.
  2. Үйлчилгээний нөхцөлийн шинэ хувилбар сайтад байршсан өдрөөс эхлэн мөрдөгдөнө.